lavrov-2017.jpg

2017-08-10 10:05
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Исламын улс” бүлэглэлийн аюул заналхийлэл дуусаагүй, алан хядагчид дэлхий даяар тархсан гэж мэдэгдлээ. Тэрбээр “Исламын улс бүлэглэлийн аюул заналхийлэл хаашаа ч алга болоогүй байна. Энэхүү гэмт бүлэглэлийнхэн Орос, Индонез гээд дэлхий даяар тархсан” хэмээн Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсудитай уулзалт хийснийхээ дараа ярьжээ. Э.ЗАЯА

Turkey-build-walls.jpg

2017-08-10 10:02
Турк улс Ирантай хиллэдэг хэсгээрээ хана босгох ажлаа эхэллээ. Барилгын ажлыг Туркийн Ерөнхий сайдын ажлын Олон нийтийн орон сууцны барилгын газар гүйцэтгэх юм байна. Хилийн хана гурван метр өндөртэй бетон блок бөгөөд 30 см зузаан аж. Энэхүү хана нь Иранд байршсан Курдын босогчдын үйлдлээс улс орноо хамгаалах зорилготой гэнэ.

china-Sichuan.jpg

2017-08-10 09:59
Хятадын Сычуань мужид томоохон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан гэсэн албан ёсны мэдээлэл байна. Үүнээс гадна 175 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэнээс 28-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Орон нутгийн цагаар энэ сарын 8-ны 21:19 цагийн үед Сычуань мужийн Нгава-Төвөд-Цяны автономит тойргийн Зючайгоу гацаанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Дараахан нь […]

John-McCain.jpg

2017-08-10 09:55
Америкийн сенатч Жон Маккейн Ерөнхийлөгч Дональд Трампаа ямар нэгэн үйл хөдлөл хийхэд бэлэн бус байхад нь Хойд Солонгосыг сүрдүүлэх шаардлагагүй гэж шүүмжилжээ. Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн тайлбартай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хүн ямар нэгэн зүйл хийх бодолтой байгаа бол үүнийг хийх чадвартай гэдэгтээ итгэлтэй байх ёстой” хэмээн KTAR News радио станцад өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн […]

anu-1.jpg

2017-08-10 09:49
Хойд Солонгос улс Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад пуужингийн цохилт хийнэ гэж АНУ-ыг сүрдүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын Зэвсэгт хүчин “Хвасон-12” дундын тусгалтай баллистик пуужингийнхаа тусламжтайгаар Гуамын ойролцоох дүүргүүдэд цохилт үзүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. Төлөвлөгөөг судалж, боловсруулсны дараа Хойд Солонгосын дээд командлалд шилжүүлэх юм байна.

Turkmenistan-00.jpg

2017-08-10 09:46
[starbox] “Хэрхэн хөгжилтэй удирдагч болох вэ. Дэлгэрэнгүй заавар”. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов 20 гаруй ном бичсэн ч хүлээгдэж буй цорын ганц бүтээл нь энэ. Тус улсын төрийн тэргүүн генералууддаа буудлага, хутга шидэх зэрэг хичээл зааж, гитар, төгөлдөр хуур тоглож, морин уралдаанд оролцож, автомашинаар дрифт хийхийг үзүүлдэг. Энэ улстөрчийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Туркменистан бол […]

001.jpg

2017-08-10 08:10
Хойд Солонгосын засаг захиргаа хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэргээр бүх насаар нь хорих ял сонссон солонгос гаралтай Канадын пастор Рим Хён Суг суллалаа. Пасторын эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан байна. Протестант шашны пастор Рим Хён Су 1997 оноос хойш БНАСАУ-д олон удаа ирж байсан ч 2015 оны арванхоёрдугаарт сард хөдөлмөрийн лагерьт бүх насаараа […]

naadam.jpg

2017-08-09 17:49
[starbox] Үндэсний баяр наадамтай залган үргэлжилдэг орон нутгийн наадмын сүүлийг мушгисан бэсрэг хэрнээ өвөрмөц наадам энэ сарын 6-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж өнгөрлөө. Энэ бол 1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Хархорин сумын Шанх багийн нутаг, “Голын овоот”-ын тахилга наадам. Өндөр гэгээн Занабазарыг 13 настай байх 1647 оны гал гахай жилд Ширээт […]

2017.jpg

2017-08-09 13:49
Пхеньян ойрын үед пуужингийн шинэ туршилт хийж магадгүй  гэж Америкийн албан тушаалтнууд дүгнэж байна. Америкийн тагнуулын хиймэл дагуулын зураг авалт Хойд Солонгос хөлөг онгоцны эсрэг далавчит пуужинг эргүүлийн катерт зөөн байрлуулсныг бүртгэжээ. Энэ талаар Солонгосын хойгийн тагнуулын албаны ойр эх сурвалж өгүүлсэн гэж Fox News дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээгээр, хэд хоногийн өмнө Хойд Солонгосын цэргийнхэн нутгийн […]

umnugovi.jpg

2017-08-09 13:37
УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.08) Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Мандал-Овоо, Номгон сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, […]