Хойд Солонгосын засаг захиргаа хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэргээр бүх насаар нь хорих ял сонссон солонгос гаралтай Канадын пастор Рим Хён Суг суллалаа. Пасторын эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан байна. Протестант шашны пастор Рим Хён Су 1997 оноос хойш БНАСАУ-д олон удаа ирж байсан ч 2015 оны арванхоёрдугаарт сард хөдөлмөрийн лагерьт бүх насаараа хорих ял сонссон юм.