Пхеньян ойрын үед пуужингийн шинэ туршилт хийж магадгүй гэж Америкийн албан тушаалтнууд дүгнэж байна. Америкийн тагнуулын хиймэл дагуулын зураг авалт Хойд Солонгос хөлөг онгоцны эсрэг далавчит пуужинг эргүүлийн катерт зөөн байрлуулсныг бүртгэжээ. Энэ талаар Солонгосын хойгийн тагнуулын албаны ойр эх сурвалж өгүүлсэн гэж Fox News дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээгээр, хэд хоногийн өмнө Хойд Солонгосын цэргийнхэн нутгийн зүүн эрэгт хоёр далавчит пуужинг эргүүлийн катерт байрлуулсан байна. БНАСАУ-ын ийм алхам нь Пхеньян Барууны дипломат шахалтыг үл тоож байгааг харуулж байна. Магадгүй тэд ойрын өдрүүдэд эдгээр пуужинг туршихаар төлөвлөсөн бололтой. Эсвэл ийм арга хэмжээ нь АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг хойгийн зүг илгээхийн эсрэг хамгаалалт байж болох юм.
М.ЭРДЭС