-сайд.jpg
2017-07-07 14:39
​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. ​Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. Мөн ​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон […]

.jpg
2017-07-07 14:07
Монгол Улсын анхны хиймэл дагуул Мазаалай өнөөдөр (2017.07.07) Улаанбаатарын цагаар 16.30д сансрын тойрог замд орно гэж төслийн багийнхан мэдэгдлээ. Хиймэл дагуулыг ОУСС-аас чөлөөлж задгай сансарт гаргах ажиллагааг Японы Сансрын агентлаг удирдан явуулж байгаа аж.  “Мазаалай” дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм байна. Нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн […]

battulga-2017.jpg
2017-07-07 13:52
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 13.40 цаг орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр байрлаж байгаа сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Энэ үеэрээ тэр залуучуудыг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд хамгийн түрүүнд 60 тэрбум төгрөгийн маргааныг эцэслэх, оффшор дансны асуудлыг цэгцлэх зэрэг ажлыг амжуулна хэмээн мэдэгдэв.

-авах-байр.jpg
2017-07-07 13:51
Гартаа нэг хэв загварын өөр өөр өнгөтэй бугуйвч зүүсэн иргэдэд хоёр саналын хуудас өгч байгаа тухай Enkhoyun Dorjiikhuu нэртэй фейсбүүк хэрэглэгч мэдээлсэн байна. Намууд болон олон улсын ажиглагчид сонгуулийн үйл ажиллагааг хянаж байгаа энэ үед нэг сонгогч хоёр саналын хуудас уншуулах боломжгүй. Гэвч адилхан бугуйвч зүүсэн хүмүүсийг харахаар хардлага төрөөд байгаа юм. Тэдний хувьд давхар санал өгдөггүй […]

A-SEH.jpg
2017-07-07 13:38
Сонгуулийн ерөнхий хороо 13.00 цагт мэдээлэл хийж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг аймаг, нийслэлээр гаргаснаа танилцуулав. Өдрийн 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 18.86 хувьтай байна. Энэ нь зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцээс хоёр хувиар бага аж. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.978.298 сонгогч бүртгэгдэж, улсын хэмжээнд […]

.jpg
2017-07-07 12:59
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23 дугаар сургуулийн санал өгөх байранд  саналаа өглөө. Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай […]

.jpg
2017-07-07 12:33
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани “Орон сууцны үнийн индекс”-ийн өнгөрсөн сард хийсэн судалгаагаар орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ. Судалгаанд нийслэлийн хэмжээнд  ашиглалтанд орсон шинэ, хуучин нийт 4935 орон сууцны мэдээллийг хамруулсан байна. Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан нь тавдугаар сараас ,17 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,10 хувиар буурсан […]

-1.jpg
2017-07-07 12:09
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын бариуу гарт тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна. Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын энэ тэмдэглэгээг анхан шатны сонгуулиар иргэдийн зүүн гарт бэхэн тэмдэглэгээ хийсэн юм. Энэ удаа  санал хураалтыг  нийслэлийн есөн дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байранд авч байна. […]

.jpg
2017-07-07 11:42
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт  орон даяар хэвийн үргэлжилж байна. Дөнгөж сая 11:40 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Оросын III сургууль дээр саналаа өглөө. https://www.facebook.com/news.mn.agency/videos/281969142269102/

-сууцны-зэлэ.jpg
2017-07-07 11:20
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын […]