Гартаа нэг хэв загварын өөр өөр өнгөтэй бугуйвч зүүсэн иргэдэд хоёр саналын хуудас өгч байгаа тухай Enkhoyun Dorjiikhuu нэртэй фейсбүүк хэрэглэгч мэдээлсэн байна. Намууд болон олон улсын ажиглагчид сонгуулийн үйл ажиллагааг хянаж байгаа энэ үед нэг сонгогч хоёр саналын хуудас уншуулах боломжгүй.
Гэвч адилхан бугуйвч зүүсэн хүмүүсийг харахаар хардлага төрөөд байгаа юм. Тэдний хувьд давхар санал өгдөггүй юм аа гэхэд саналаа худалдсан байх боломжтой гэж бодогдлоо. Магадгүй энэ бугуйвч нь саналаа худалдсан байж болох таних тэмдэг гэж таамаглаж байгаа юм. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тодорхой мэдээлэл өгнө гэж найдаж байна.
Эх сурвалж:http://undesten.mn/index.php?newsid=19634