2017-07-07 13:521min00

Нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө

battulga 2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 13.40 цаг орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр байрлаж байгаа сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Энэ үеэрээ тэр залуучуудыг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд хамгийн түрүүнд 60 тэрбум төгрөгийн маргааныг эцэслэх, оффшор дансны асуудлыг цэгцлэх зэрэг ажлыг амжуулна хэмээн мэдэгдэв.