Сонгуулийн ерөнхий хороо 13.00 цагт мэдээлэл хийж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг аймаг, нийслэлээр гаргаснаа танилцуулав. Өдрийн 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 18.86 хувьтай байна.
Энэ нь зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцээс хоёр хувиар бага аж. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.978.298 сонгогч бүртгэгдэж, улсын хэмжээнд 1984 санал авах байр буюу сонгуулийн хэсгийн хороо ажиллаж байгаа юм.