Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын бариуу гарт тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна.
Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын энэ тэмдэглэгээг анхан шатны сонгуулиар иргэдийн зүүн гарт бэхэн тэмдэглэгээ хийсэн юм.
Энэ удаа санал хураалтыг нийслэлийн есөн дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байранд авч байна. Эдгээрээс 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж буй юм.
Мөн гэр хороолол байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулсан аж.