Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани “Орон сууцны үнийн индекс”-ийн өнгөрсөн сард хийсэн судалгаагаар орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ.
Судалгаанд нийслэлийн хэмжээнд ашиглалтанд орсон шинэ, хуучин нийт 4935 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан нь тавдугаар сараас ,17 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,10 хувиар буурсан хэвээр байгаа аж. Хуучин орон сууцны үнэ 0,32 хувь буюу өнгөрсөн оны мөн үеэс 2,26 хувиар буурсан байна.