zuslan.jpg
2017-07-01 12:36
Зуны сайхан цаг жам ёсоороо ирлээ. Хүүхдүүд амраад цөөнгүй хонож байгаа. Хөдөө эмээ, өвөөгийндөө зусдаг хүүхдүүд аль хэдийнэ явцгаасан. Айлууд зусландаа гарч, аялал зугаалгын улиралтай зэрэгцээд хүмүүс амралтаа авч Монгол нутгаараа аялахаар замд гарна. Хотын хөдөлгөөн багасч, хөдөөг зорих машины цуваа нэмэгдэнэ. Зуны цагт хүүхдүүдэд хийх юм тун бага болчихдог. Зориод очих сургалтын төвүүд ч […]

erchim-huch.jpg
2017-07-01 12:27
Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо. Өнгөрсөн Лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, […]

niitiin-teever.jpg
2017-07-01 12:22
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэл дээрх маршрутад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобусны замналд өөрчлөлт оруулжээ. Үүнд: Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” Ч:62 […]

uer.jpg
2017-07-01 12:17
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь […]

tsag-agaar.jpg
2017-07-01 12:04
Цаг уур орчны шинжилгээний газар маргаашнаас (2017.07.02) эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орохыг мэдэгдэж байна. Долдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар мөн говийн аймгуудын нутгийн зарим газраар бороотой. Долдугаар сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар харин 4-5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар ду […]