Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэл дээрх маршрутад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобусны замналд өөрчлөлт оруулжээ.
Үүнд:
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
Ч:62 “Алтан-Овооны 42-р гудамж /СХД-ийн 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” чиглэлийн маршрут багтаж байгаа юм байна.