Цаг уур орчны шинжилгээний газар маргаашнаас (2017.07.02) эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орохыг мэдэгдэж байна. Долдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар мөн говийн аймгуудын нутгийн зарим газраар бороотой. Долдугаар сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар харин 4-5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар ду цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Мөн маргаашнаас нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.  Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Ихэнх хугацаанд говь болон зүүн аймгуудын нутгаар бүгчим халуун хэвээр байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн