-сахиулагч.jpg
2017-04-19 17:12
Өнөөдөр (2017.04.19)  Монголын зэвсэгт хүчний энхийг сахиулагч дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Энхийг сахиулагчид Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Афганистан улсад “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд оролцсон юм.  Зэвсэгт хүчний цэргийн багууд  Кабул, Мазар-И-Шариф […]

.jpg
2017-04-19 17:02
Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар өнөөдөр Шангрелла-д боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг […]

.jpg
2017-04-19 16:59
Украйнчууд гадны жуулчдад зориулан өөрсдийг нь Орон хэмээн дуудаж, хоёр орны харилцааны талаар ярихгүй байхыг хүсчээ. Энэ зөвлөмж Оросын анхаарлыг хамгийн их татаж байгаа юм. Уг зөвлөмжид “Украйнчууд энх тайвныг эрэлхийлдэг ард түмэн. Гэвч тэднийг Орос хэмээн дуудаж, Орос Украйны харилцааны талаар ярихгүй байхыг танд зөвлөе” гэсэн байна. Энэхүү гарын авлага нь 23 зөвлөмжөөс бүрдсэн […]

.jpg
2017-04-19 16:37
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж  хилээр гаргахыг завджээ.  Мөн  иргэн Ц  экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нуусан байжээ. […]

.jpg
2017-04-19 16:29
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсий эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын БХБЯ, Сангийн яам, Эрчим хүчний салбарын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар оролцов. Энэ үеэр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1000 айлын түр оршин суух орон […]

-олголт.jpg
2017-04-19 16:25
Иргэд 0,7 га газраа  хоёр  жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүй болгох  хуулийн заалттай байдаг. Иймд  2015 онд газар эзэмшсэн иргэд ирэх тавдугаар сарын 1-н  гэхэд эзэмшсэн газартаа өөрийн хашаа барьж өмчлөх шаардлагатайг мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн Орхон аймагт  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан Яргуйтын хөтөлд 300 иргэнд, Эрдэнэ багт 20, Говилд […]

-хуулийн-цэцэ.jpg
2017-04-19 16:16
Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэдийг албан тушаалд нь буцаан томилоогүйн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзжээ. Тэд эрхээ хамгаалуулахаар иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Иргэдийн хүсэлтийг шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан  тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй болсон бөгөөд  эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг […]

.jpg
2017-04-19 16:11
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны нутаг дахь “Хан-Хиллс” орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, шуурхай үйлчлэх зорилгоор   Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон  хувааж энэ сарын  22-ны өдрөөс үйлчилгээнд гархаар […]

-тавантолгой.jpg
2017-04-19 15:37
Зэвсэгт хүчнийн 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт хийж байх явцад гар гранат дэлбэрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тавантолгой дахь сургалтын төвд болсон энэ золгүй явдалын үеэр нэг нь гар алдсаны улмаас гранат дэлбэрч хоёр хүний амийг авч одсон билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж […]

-байгууламж.jpg
2017-04-19 15:22
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбайг услахад өдөрт 700 тонн ус зарцуулдаг байна. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд гүний усыг хэмнэж, стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа ашиглаж эхэлжээ. Одоогоор  АПУ болон М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байна. АПУ компаниас авсан усаар хотын […]