Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Үндсэн хуулийн Цэцээс шүүхийн харьяаллыг тогтоов – updown.mn

Үндсэн хуулийн Цэцээс шүүхийн харьяаллыг тогтоов

Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэдийг албан тушаалд нь буцаан томилоогүйн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзжээ. Тэд эрхээ хамгаалуулахаар иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Иргэдийн хүсэлтийг шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан  тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй болсон бөгөөд  эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн