Зэвсэгт хүчнийн 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт хийж байх явцад гар гранат дэлбэрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тавантолгой дахь сургалтын төвд болсон энэ золгүй явдалын үеэр нэг нь гар алдсаны улмаас гранат дэлбэрч хоёр хүний амийг авч одсон билээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад зарим зүйл тодорхой болжээ. Тухайн үед хээрийн бэлтгэл, сургуулилт хийж, гар бөмбөгийг хэрхэн ашиглах талаар алба хаагчдад хичээл зааж байх үед ангийн захирагч Л.Өлзийбаяр согтуу байсан нь ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон байна.
1 comment
Баттай мэдээлэл үү. Хүн гүжирдвэл хуультай байдаг юм шүү