Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв

2017-04-19 16:371min0
загас

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж  хилээр гаргахыг завджээ.  Мөн  иргэн Ц  экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нуусан байжээ. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндөгийг иргэн А хилээр давуулах гэж байгаад баригдсан ба эдгээр иргэнд хариуцлага тооцсон гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй