Украйнчууд гадны жуулчдад зориулан өөрсдийг нь Орон хэмээн дуудаж, хоёр орны харилцааны талаар ярихгүй байхыг хүсчээ. Энэ зөвлөмж Оросын анхаарлыг хамгийн их татаж байгаа юм. Уг зөвлөмжид “Украйнчууд энх тайвныг эрэлхийлдэг ард түмэн. Гэвч тэднийг Орос хэмээн дуудаж, Орос Украйны харилцааны талаар ярихгүй байхыг танд зөвлөе” гэсэн байна. Энэхүү гарын авлага нь 23 зөвлөмжөөс бүрдсэн ба Украйнд хэрхэн биеэ авч явах талаар зөвлөжээ.
“Евровидение” бол европын хамгийн том хөгжмийн наадам гэж хэлж болох юм. Энэ жил тоглолтод оролцох байсан оросын дуучин Самойлова Юлияг Украйны тал хилээр нэвтрүүлхийг хориглосоны хариуд ОХУ-ын “Первый канал” суваг тус наадмыг шууд дамжуулахаас татгалзжээ. Мөн тус улсаас энэ жил “Евровидение”-д оролцохгүй юм.