-шуурга.jpg
2017-04-20 11:45
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурч орон нутгийн замын нөхцөл байдал хүндэрсэн талаар “Автотээврийн үндэсний төв”-өөс мэдээллээ.  Өчигдөр (2017.04.19) Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүссэн тул   энэ чиглэлийн замыг түр хязгаарласан байна. Тус байгууллагаас  шуурхай арга хэмжээ авч  энэ чиглэлд зорчиж байсан […]

1489473841_38d0e0e3539c89edoriginal.jpg
2017-04-20 11:40
Төсвийн тодотгол батлагдсанаар манай улсын энэ оны болон ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдал илүү тодорхой болж ирж байна. Засгийн газар, Дэлхийн банкнаас таамаглаж байгаагаар энэ онд эдийн засаг өсөхгүй. Харин Азийн хөгжлийн банк 2.5 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн тооцсон. Хэдийгээр олон улсын байгууллагуудын таамаглал зөрүүтэй байгаа ч Дэлхийн банкны хувьд “Ямар ч эрсдэл […]

zte.jpg
2017-04-20 11:39
Хятадын ZTE-тэй нэр холбогддог улстөрчид манайд хэд хэд бий. Сүүлийн жилүүдэд л С.Отгонбаяр, Ч.Сайханбилэг нарын нэрс холбогдсон болохоос бүр анх бол Н.Багабанди гуай холбогдож байсан үүх түүхтэй. Ямартай  ч бидэнд ZTE-гээс болгоомжлох шалтгаан их бий. Харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хэд хэдэн оронд хяналтаа тогтоосон ZTE-ийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хориглож байсан баримт олон. […]

erdenebat-1.jpg
2017-04-20 11:35
МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн байна. Ажил хэргийн маргаан сүүлдээ улс төрийн хэрүүл болж хувирчээ. Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайдыг “Чи бол аймгийн Засаг дарга” гэсэн бол, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нямдорж гишүүнээ, та Засгийн газрын ажлыг хийлгэ. УИХ-ын дарга болох гэж өдөр […]

.jpg
2017-04-20 11:34
Эдүгээ 67 настай  “Fox News”-ийн хөтлөгч  О’Рейл  өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцлага хийх үеэрээ ОХУ-ын удирдагч Владимир Путиныг “алуурчин” хэмээн нэрлэсэн юм. Үүнээс болж тэрбээр Америкийн телевизид дахин ажиллахааргүй болжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Кремлийн зүгээс доромжилсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд, уучлалт гуйхыг шаардсан. Харин Билл О’Рейл уучлал […]

-8.jpg
2017-04-20 11:10
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн (2017.04.20) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсов. Үүний дараа гишүүд  төсөл санаачлагчаас асуулга, хариулт авах юм.  Өчигдөр (2017.04.19) Эдийн засгийн байнгын хороо хуралдаж уг хуулийн төслийг хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйлтэй” хэмээн дэмжсэн юм. Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын банкны […]

.jpg
2017-04-20 10:51
“Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдынхаа урамшууллын цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Өнгөрсөн жил тус компанийн 203 ажилтан Ти Ти Жи Ви Си Өү компанид түр шилжин ажиллажээ. Энэ хугацаан дахь  урамшууллын цалинг уг компаниас шилжүүлсэн гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг тодорхой шалтгаангүйгээр зогсоосон нь жолоочид […]

.jpg
2017-04-20 10:02
Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сард  бөөрний усжилттай болж эмнэлэгт хэвтсэний дараа орон гэргүй болж хоцорсон. Нөхөр нь түүнийг өвчтэй гэдгийг сонсоод хоёр охиноо  орхин гэрээ ачаад зугтсанаас хойш тэрбээр хүүхдүүдтэйгээ Толгойтын өртөөгөөр хоног төөрүүлж байхад “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус уулзаж тусламж үзүүлсэн байдаг. Сайн дурын байгууллагууд түүнд тусламжийн гараа сунгаж өдгөө […]

-гол.jpg
2017-04-20 09:36
Дулааны улирал эхэлж буй энэ өдрүүдэд голын мөс хайлж, цөмрөх аюултай болсон. Архангай аймагт Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 7-5 насны гурван хүүхэд живж, улмаар осгон амиа алдах шахжээ. Энэ сарын 16-нд аймгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Тэрхийн голын дунд хэсэгт  тогтсон мөсөн дээр хэвтэж буй […]

.jpg
2017-04-19 18:54
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн […]