Путиныг “алуурчин” хэмээн цоллосон хөтлөгч ажлаасаа халагдлаа

2017-04-20 11:341min0
хөтлөгч

Эдүгээ 67 настай  “Fox News”-ийн хөтлөгч  О’Рейл  өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцлага хийх үеэрээ ОХУ-ын удирдагч Владимир Путиныг “алуурчин” хэмээн нэрлэсэн юм. Үүнээс болж тэрбээр Америкийн телевизид дахин ажиллахааргүй болжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Кремлийн зүгээс доромжилсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд, уучлалт гуйхыг шаардсан. Харин Билл О’Рейл уучлал гуйж болох ч 2023 оноос нааш боломжгүй гэж мэдэгдсэн билээ.

О’Рейл “Fox news” телевизэд 20 жилийн турш ажиллажээ . Эдүгээ амралттай байгаа тэрээр ирэх даваа гаригт ажилдаа орох байсан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй