УИХ-ын чуулганы пүрэв гаригийн (2017.04.20) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсов. Үүний дараа гишүүд төсөл санаачлагчаас асуулга, хариулт авах юм.
Өчигдөр (2017.04.19) Эдийн засгийн байнгын хороо хуралдаж уг хуулийн төслийг хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйлтэй” хэмээн дэмжсэн юм. Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй” харин хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм.