Өнөөдөр (2017.04.19) Монголын зэвсэгт хүчний энхийг сахиулагч дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Энхийг сахиулагчид Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ.
Афганистан улсад “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд оролцсон юм. Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа юм байна.