БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид болсон зэвсэгт этгээдүүдийн халдлагыг зогсоожээ. Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн халдлагыг зогсоосон юм байна. Тодруулбал, Бентиу хотод энэ сарын 15-ны шөнө дунд зэвсэгт этгээдүүд дүрвэгсдийн хуаранд байсан иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсныг зогсоосон аж. НҮБ-ын Хойд секторын тэргүүний штабын удирдлагаас “Монгол Улсын мотобуудлагын батальон […]