Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна.
Тус улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр Монгол цэргүүд энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн ойролцоо цэргийн хувцастай хүмүүс дотоодын дүрвэгч 11 иргэнийг зодож, биед нь халджээ.
“Монбатт” нэрээрээ алдартай Монголын батальоны цэргүүд долоон эмэгтэй, дөрвөн эрэгтэйн амь насыг аварсан аж. Ноён Ширер Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагч Монголын цэргүүд эр зориг гарган, иргэдийг хамгаалсан гэж хэлжээ. Одоогийн байдлаар Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган иргэн амьдарч байна. Монгол Улсын энхийг сахиулагчид ийнхүү дэлхийд нэрээ мандуулж явна.