“Нүүдэлчдийн өвөл 2017” наадмын хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал суманд энэ сарын 2-нд эхэлсэн “Мөсний баяр”-ын мөсөн урлалын гранпри шагналыг сийлбэрч Д.Энхбатын “Далай ээжийн аялгуу” бүтээл хүртжээ. Өргөн уудам тал нутагт тархан суурьшиж, дөрвөн цагийг эрхшээл, эрс тэс уур амьсгал дунд нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн хөдөөгийнхний аж амьдралтай танилцуулах гол арга хэмжээний нэг нь Мөсний баяр юм.
Энэ үеэр Далай ээжийг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулж мөсөн хотхон байгуулдаг болоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ онд мөсөн гэр, мөсөн гулгуурын талбай, мөсөн тайз, мөсөн амьтад бүхий хотхоныг 30 гаруй сая төгрөгөөр байгуулжээ.
Эх сурвалж: Khuvsgol.gov.mn