Өнгөрөгч амралтын өдрүүдээр зам тээврийн ослоор 15 хүн бэртэж, хоёр иргэн амиа алджээ. Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, аймгийн салдаг уулзвараас баруун хойш 2 км-т Э жолоочтой N.Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын амь нас хохирсон байна. Замын цагдаагийн алба нийт 499 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгджээ. Үүнээс сургуулийн насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ.
Мөн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд H.Verna маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Pruis-11 маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явжээ.