Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон бүх нийтээр амрах болсон. Энэ өдөр лхагва гараг тохиож байгаа учраас тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин гуравдугаар сарын 9-н буюу Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй юм.