БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид болсон зэвсэгт этгээдүүдийн халдлагыг зогсоожээ. Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн халдлагыг зогсоосон юм байна. Тодруулбал, Бентиу хотод энэ сарын 15-ны шөнө дунд зэвсэгт этгээдүүд дүрвэгсдийн хуаранд байсан иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсныг зогсоосон аж.
НҮБ-ын Хойд секторын тэргүүний штабын удирдлагаас “Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжүүлсэн байна. Энэ нь хүч хэрэглэх дүрмийн дагуу авч болох хориг арга хэмжээнүүдийн сайн жишээ болсон” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб