Монгол цэргүүд Өмнө Суданы дүрвэгсдийн хурангаас хоёр настай хүүгийн амийг аварчээ. НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй ахлагч Т.Буянзул , дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Тэднийг үүргээ гүйцэтгэж байх үеэр шөнийн 00:00 цагийн үед гурван хүн бага насны хүүхдийг хайсаар орж ирсэн нь хүүхдийн эцэг эх байсан аж. Хүүгийн нэрийг Ниа Гаак гэдэг бөгөөд дүрвэгсдийн хурангаас алга болсон юм байна. Энэ явдлын дараа НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг “Community Watch Group”-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдлээс цаг алдалгүй аварсан Монголын дайчдад талархал илэрхийлжээ.
Н.Яруу