donald-trump-.jpg

2017-03-21 15:14
Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг гаргах бодлого баримтлаад буй.  Өнгөрсөн баасан гаригт  Америкийн Хуульзүйн яамаас  хууль бус цагаачдыг шууд албадан гаргах цагаачлалын шүүгчдийг 12 хотод түр хугацаагаар дахин томилох шийдвэр гаргажээ. Энэ талаар “Breitbart” сайт мэдээллээ. Трампын энэ шийдвэр нь цагаачдыг албадан гаргах шийдвэрийг түргэтгэх үүднээс ийнхүү шүүгчдийг нэмэлтээр илгээж, шууд буцаах үйл ажиллагааг хурдасгаж байгаа […]

0301-1.jpg

2017-03-21 14:18
Үндэсний ойн тооллогын 2016 оны баримтаар Монгол орны ой болц гүйцсэн, өсөлт буурсан, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй ой мод бий болгох шаардлага тулгамдсан асуудал болсныг холбогдох албаныхан хэлж байна. Өнөөдөр (2017.03.20) олон улсын ойн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны 11 дүгээр […]

6565-4.jpg

2017-03-21 13:45
Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Шинэ хуулийн эхийг  Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт гардан авлаа. Ийнхүү олон нийтийн өмнө шинэ хуулийн эхийг гардуулан өгч буй нь  хуулийг хэрэгжүүлэх сайн жишиг тогтож байгааг энд ирсэн эрхэмүүд онцолж байв. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын […]

898989-1.jpg

2017-03-21 13:21
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжын дагуу Ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт явуулжээ. Үүнд , 9, 13,  18, 23,  67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиуд хамрагдсан байна. Мэргэжлийн хяналтаас боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын  чиглэлээр хяналт тавихад нийт 425 зөрчил илэрчээ. Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга […]

056.jpg

2017-03-21 12:35
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлигын 13 төрлийн хэрэгт буруутгаж байна. Тэрбээр өнөө өглөө (2017.03.21) 09.30 цагт прокурорт мэдүүлэг өгчээ. Мэдүүлэг шөнө дөл хүртэл сунжирч магадгүй бөгөөд өмгөөлөгчид нь хамт байгаа аж. Прокурорууд шийдвэрээ өнөөдөр орой, эсвэл маргааш өглөө гаргаж магадгүй хэмээн Korea Times мэдээллээ. Дээрх авлигын хэрэгт  түүний найз Чой Сун […]

022-2-1024x445.jpg

2017-03-21 11:56
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын охин Иванка Цагаан ордны баруун жигүүрт хувийн өрөө гаргуулж, нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй болох гэж байгаа. Гэхдээ Иванка ямар нэгэн төрийн албан тушаал хашихгүй, цалин ч авахгүй. Тэр зөвхөн Ерөнхийлөгчийн “нүд, чих” болж, түүнд зөвлөгөө өгч ажиллана нэж түүний хуульч Жейми Горелик мэдээллээ.  

031-1024x445.jpg

2017-03-21 11:45
Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх зориулалттай Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг 2017 онд хүнд даацын машин зорчдог зам болгон засна гэж салбарын яам мэдэгдэж байна. Одоо ашиглаж байгаа авто зам нь 2011 онд ашиглалтад орсон, 239 км урт,  өргөн нь 7.5 метр хоёр урсгалтай, хатуу хучилтын доор 20 см цементээр бэхжүүлсэн суурьтай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий зам юм […]

001-12-1024x445.jpg

2017-03-21 11:35
АНУ-ын Засгийн газар өнөөдрөөс эхлэн Ойрх Дорнод болон Хойд Африкийн найман улсаас өөрийн улс руу нисэх шууд нислэгийн зорчигчдод түр хугацаагаар зарим ачааг тээвэрлэхгүй байх хориг тавьжээ. Гар тээшинд үл зөвшөөрөгдсөн эд зүйлд зөөврийн компьютер, iPad, камер зэрэг электроник төхөөрөмж багтсан байна. Хоригийн талаар албаныхан агаарын тээвэрлэгч “Royal Jordanian Airlines” компанид даваа гаригт анхлан мэдэгдсэн […]

99999.jpg

2017-03-21 11:22
Энэ хавар зохион байгуулагдсан хурдан морины уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноос унаж, тэдний зургаа нь гэмтэл авсан золгүй хэрэг олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл дахин нэг хүүхэд мориноос унаж алтан амиа алдлаа. Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд нэгэн буддын сүмийн “Майдар эргэх ёслол” шашны зан үйлийг тохиолдуулан нутгийн иргэд хурдан морины уралдаан […]

000000-1.jpg

2017-03-21 10:49
Өнөө өглөө (2017.03.21) Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарч автобус шатсан хэрэг гарлаа. Галыг  онцгой байдлын албаныхан шуурхай унтраасан байна. Одоогоор гал гарсан шалтгааныг шалгаж байна.