Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжын дагуу Ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт явуулжээ. Үүнд , 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиуд хамрагдсан байна. Мэргэжлийн хяналтаас боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт тавихад нийт 425 зөрчил илэрчээ. Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4 албан шаардлагыг ерөнхий боловсролын 1, 18, 23, 93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлсэн байна.
Мөн илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн найман албан тушаалтанд 3,120,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан аж. Түүнчлэн дээрх удирдамжийн дагуу бүх сургуульд боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгууллаа гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.