Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлигын 13 төрлийн хэрэгт буруутгаж байна. Тэрбээр өнөө өглөө (2017.03.21) 09.30 цагт прокурорт мэдүүлэг өгчээ. Мэдүүлэг шөнө дөл хүртэл сунжирч магадгүй бөгөөд өмгөөлөгчид нь хамт байгаа аж. Прокурорууд шийдвэрээ өнөөдөр орой, эсвэл маргааш өглөө гаргаж магадгүй хэмээн Korea Times мэдээллээ.
Дээрх авлигын хэрэгт түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд багтжээ. Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил Самсунг компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. Самсунг компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юун корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн талаар өмнө нь хэвлэлээр цацагдсан билээ.