Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх зориулалттай Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг 2017 онд хүнд даацын машин зорчдог зам болгон засна гэж салбарын яам мэдэгдэж байна. Одоо ашиглаж байгаа авто зам нь 2011 онд ашиглалтад орсон, 239 км урт, өргөн нь 7.5 метр хоёр урсгалтай, хатуу хучилтын доор 20 см цементээр бэхжүүлсэн суурьтай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий зам юм байна.