battsetseg.jpg

2017-05-12 08:00
2017 оны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, С.Батцэцэг өчигдөр орой (2017.05.11) алтан медаль хүртлээ. Шигшээ барилдаанд манай тамирчин залуучуудын дэлхийн аварга Аяна Жемпейг 7:2 ялж яваад цаг дуусахаас өмнө өрсөлдөгчөө цэвэр ялав. 2010 онд Шинэ Делид болсон Ази аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль […]


2017-05-11 10:16
Өмнөд Солонгосын жүжигчин PSY-ийн Gangnam Style дуу 2012 онд дөнгөж гарсныхаа дараа алдартай болсон. Харин тэр шинээр “Gangnam Style-2” дууны клипээ бүтээж өчигдөр (2017.05.10)  YouTube  сувгаар үзүүлж эхэлжээ. Эхний дуу нь I LUV IT нэртэй. Дууны клипэнд Pen-Pineapple-Apple-Pen дууг зохиогч япон хөгжимчин Пико-Таро оролцон тогложээ. Хоёр дахь роликийг New Face зохиомжийн клип юм байна. Дуучны видеог нэг хоног […]

sodnom.jpg

2017-05-07 14:28
Энэ сарын 4-7-нд Унгарын Эгер хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, Дэлхийн цомын хошой аварга боллоо. Энэ нь түүний Дэлхийн цомоос хүртсэн гурав дахь медаль юм. Дасгалжуулагч Ш.Энхбаяр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас явж чадаагүй тул Э.Содномпилжээ Унгар […]


2017-05-05 13:24
АНУ-ын  Нью-Йорк хотноо болсон Дэлхийн холын зайн гүйлтийн “Өөрийгөө ялах” тэмцээнд манай тамирчин тамирчин Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1,189.30 км гүйжээ. Энэ сарын 17-27-ны өдрүүдэд зохион байгуулсан  энэ тэмцээнд 24 орны 80 тамирчин өрсөлдсөн байна. Б.Буджаргал тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож өмнөх  амжилтаа ахиулсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.  Анх 2014 онд […]

олдвор.jpg

2017-05-03 15:05
Дэлхийн нэгэн судалгааны байгууллагаас он цаг болон цаг хугацааны хувьд дахин давтагдашгүй дэлхийн 10 олдворын нэгээр “Адидастай” эмэгтэйг нэрлэжээ. Мөн Германы “Адидас” фирмийн зүгээс уг олдворын гэрэл зургийг өөрийн сурталчилгаандаа ашигласан байна. Өнгөрсөн жил Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон энэ олдвор дэлхий нийтийн анхаарлын төвд хамгийн их өртөж, шуугиан тарьсан юм. Манай эриний өмнөх 1000 […]

Цэрэндолгор.jpg

2017-04-24 16:01
Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-30-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Энэ тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байгаа аж. Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцож байгаа юм. Энэ тэмцээнд оролцсон Монголын тамирчин Т.Цэрэндолгор зээрэнцэг шидэлтийн 75-79 насны ангилалд 20.90 метрийн зайд алтан […]

Зэв.jpg

2017-04-24 14:29
Монголын кикбоксын шилдэг дөрвөн тамирчин ирэх сарын 6-нд “Аса” циркт “Zev Fight Night” халз тулаанд хүчээ сорино. Тэмцээнийг холимог тулааны “Зэв” холбооноос анх удаа зохион байгуулж буй юм байна. Энэ талаар өнөөдөр (2017.04.24) тус холбооны капитан Асашёорюү Д.Дагвадорж, Зэв холбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Херо” энтертайментын найруулагч, захирал Б.Баатар нар хэвлэлийн бага хурал хийх үеэр мэдээллээ. […]

Орос-чөлөөт-бөх.jpg

2017-04-24 09:51
Нийслэл хотноо энэ сарын 29-30-ны өдөр болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн шилдэг тамирчид оролцохоор болжээ. Багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нараар ахлулсан 12 тамирчин энэ лхагва гаригт (2017.04.26) “Чингис хаан”  олон улсын нисэх буудалд буух юм байна. Хойд хөршийн шигшээ багт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 […]

munkhbayar.jpg

2017-04-23 14:05
МУСТА дуучин Б.Мөнхбаяр  “Миний буурал ээж” нэртэй шилдэг уран бүтээлийн 3 дахь тоглолтоо тавдугаар сарын нэгэнд Монгол бөхийн өргөөнд хийнэ.  Тэрбээр 2011 онд “Хайртайгаа хэлье” анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм. Мөн Б.Мөнхбаяр дуучин М.Отгонгэрэлтэй хамтран “Зүрхэндээ” тоглолтоо хийсэн  бол  дуучин П.Жимсээтэй хамтран “Монголоороо” тоглолтоо 21 аймгаар болон БНСУ дахь Монголчууддаа хүргэсэн  байна. Энэ […]

дакар-ралли.jpg

2017-04-06 16:31
 Авто спортын олимп гэгдэх Дакар ралли нь 1979 оноос өдийг хүртэл жил бүр зохион байгуулагдаж, дэлхийн олон улсын авто спортын тамирчдын чансаа, эр зоригийг нь сорьсоор ирсэн. Манай улсаас энэ тэмцээнд удаа дараа оролцож, хамгийн сүүлд 2015 онд ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Ч.Анар мото ангилалд, жийп ангилалд ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар дэлхийн шилдэгүүдтэй эн […]