Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон, дааганы уралдаанаар өнөөдөр өндөрлөнө. Аз хийморийн бэлгэдэл болсон хурдан соёолонгийн уралдаанд өглөө (2017.07.12) 253 хурдан хүлэг бүртгүүлсэн байна. Тэдний 128 нь үүлдэрийн шалгалтанд тэнцэж, гарааны зурхай руу хөдөллөө.
Энэ наадмын соёолон насны морьдын уралдаанд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн бор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Хадхүүгийн хул, Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Ч.Сүхбаатарын зээрд, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Н.Хүрлээгийн ногоон, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргалын шарга, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хээр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ганцогтын Угалз хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайханы хүрэн, Ховд аймгийн Булган сумын уугуул Б.Ганзоригийн Залуу хээр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Н.Мөнхбатын буурал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Ч.Гантулгын халтар зэрэг хурдтай олон шандаст хүлгүүд багтаж байна.