Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын триатлоны аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 28-30-нд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулахаар товлоод байна.
Шинэ тулгар хөгжиж байгаа триатлоны спортыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой УАШТ-д өрсөлдөх тамирчид эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд, сонирхогчид гэсэн ангилалд өрсөлдөнө. Тухайлбал, олон улсын дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр /уулын дугуйтай/ спринт зайд явуулна.
Тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж, ивээн тэтгэгч, хамтрагчаар БСШУСЯ, БТСГ, Монголын үндэсний олимпийн хороо оролцох юм. Хөвгүүдийн ангилалд 2000-2002 онд төрсөн оролцогчид хамрагдах бол сонирхогчдыг 18-24 нас, 25-34 нас, 35-44 нас, 45-аас дээш насны ангилалд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр явуулна. УАШТ-д гадаадын тамирчин оролцож болох бөгөөд тэдний оролцох мэдүүлгийг долдугаар сарын 20-ны дотор Монголын триатлоны холбоонд ирүүлэх ёстой.
Тэмцээний зайг сонирхуулахад: Эрэгтэй, эмэгтэй элит – 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх, Хөвгүүд, сонирхогчид – 300 м сэлэх, 5 км дугуйгаар, 2 км гүйх. Багийн буухиа: Баг бүр 2 эрэгтэй, 1 эмэгтэй гишүүнтэй байна. Багийн гишүүн бүр 250 метр сэлж, 5 км дугуйгаар уралдаж, 2 км гүйгээд дараагийн гишүүнд буухиаг шилжүүлнэ. Гурав дахь гишүүн нь барианд орох юм.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Триантлончид Өгий нуурт улсын аваргаа тодруулна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн