030303-3.jpg

2017-03-09 10:47
Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад тамирчин Г.Ууганбаатараас хориотой бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлжээ. Хариуг энэ сарын 3-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд Галбаатар овогтой Ууганбаатарын өгсөн 3939345 дугаартай сорьцонд хориотой бодис […]


2017-03-06 16:56
 Европын хөгжмийн урсгалтыг тодорхойлогч “JOY” хамтлаг манай улсад өнөөдөр ирлээ. Тус хамтлаг өмнө нь Казахстан, Киргизстан, Хятадын Тайпэй, Солонгос, Вьетнам, Тайланд зэрэг улсад тоглолтоо хийж байсан юм. Энэ удаа Монголд анхны тоглолтоо маргааш хийх гэж байна. Тэд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Crocus Event Hall-д “Mongolian Girls” гэж дуугаар бүсгүйчүүдэд бэлэг барихаар болжээ. Австрийн “JOY” […]

pppp.jpg

2017-03-06 13:28
 Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд болсон. Тэмцээнд 35 орны 300 гаруй өндөр зэрэглэлтэй тамирчин оролцсон юм. Манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож 97 кг-ын жинд өрсөлдож алтан медаль хүртсэн билээ. Харин тэрээр эх орондоо эргэж ирээд 2020 онд болох […]

009-1.jpg

2017-03-03 11:21
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сарын 08-нд “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо толилуулах юм байна. Тоглолтод Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Д.Энхзул, СТА С.Баттулга, Т.Амина, П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нарын уран бүтээлчид “Баян монгол” чуулгын хөгжимчид оролцох аж. Удирдаачаар УГЗ Б.Ганбат, СТА С.Саруул-Од нар ажиллаж юм байна. Тасалбарыг Улсын Филармонийн касс болон ticket.mn, UB лавлах 1900-1617 […]


2017-03-02 14:23
“BBC” телевизээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг дэлхийн дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдааны финалын шатанд Монголын хоёр дуучин тунаж үлдлээ. Уралдааны эцсийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 18-25-нд болно. Хоёр жилийн өмнө анх зохион байгуулсан уг тэмцээнд 350 орчим уран бүтээлч оролцож ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин шилдэг 20 дуучны нэг болж байсан бол […]


2017-03-02 12:23
Энэ сарын 7, 8-нд The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмийн концерт болох гэж байна. Энэ арга хэмжээ 2011 онд Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар анх удаа зохион байгуулагдаж, дэлхийн хамгийн алдартай киноны гайхалтай аялгууг морин хуур, ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон […]

03.jpg

2017-03-01 11:39
Үндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол кино, контентын албан ёсны www.miye.mn вэбсайтаас санаачлан “Хөсөгтөн” хамтлагтай баг  болон нэгдэж, “Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” аялан тоглолтыг энэ сарын 03-нд буюу шинийн тавнаас Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын танхимаас эхлэн толилуулна. Тус баг АНУ, Канадын 10 хотод тоглох юм. Энэхүү тоглолт нь Хөсөгтөн хамтлаг анх […]

01sanjaa.jpg

2017-02-27 11:35
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын отгон аварга Ч.Санжаадамба найм давж түрүүллээ. Ч.Санжаадамба аварга Сар шинийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүлээд байгаа нь энэ. Үзүүрт Ховд аймгийн харъяат, аймгийн арслан О.Хангай үлдсэн. Тэрээр мөн Сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа үзүүрлээд байна. Их шөвөгт Б.Гончигдамба, Ц.Содномдорж […]

boh0129.jpg

2017-02-26 09:36
Билгийн улирлын хаврын тэргүүн сар хаяанд ирлээ. Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 55 дахь жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сонин хачнаас хүргэж байна. ·        Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. […]

aa01.jpg

2017-02-25 07:31
 Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш буюу (2017.02.26) “Монгол бөхийн өргөө”-нд болно. Энэ барилдааны тасалбар эрэлт ихтэй байдаг учраас энэ жил тасалбарыг зөвхөн битүүний өдөр худалдана гэж Монголын үндэсний бөхийн холбооныхон мэдээлсэн байна. Бөхийн өргөө 2500 хүний суудалтай. УИХ, […]