Их Британийн жүжигчин Рожер Мур 89 насандаа өөд болсон талаар өчигдөр (2017.05.23)түүний албан ёсны твиттер хаягаар ар гэрийхэн нь мэдэгдлээ. Тэрээр Швейцар дахь гэртээ хорт хавдраар нас барсан байна.

Рожер Мур 1970-аад оны үед Жеймс Бондын дүрийг бүтээж байсан юм. Мөн цуврал киноны долоон ангид “Амьдар эсвэл үх” болон “Надад хайртай тагнуулч”-д тоглож байсан билээ.

Тэрбээр 1991 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч болсон бөгөөд өлсгөлөн болон бусад хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас зовж шаналж буй хүүхдүүдэд туслах кампанит ажил өрнүүлж байсан аж.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн