Увсын Хан Хөхий уулыг тахих ёслолд 30 мянган хүн очих төлөвтэй

2017-05-30 10:191min0
ovootahilga

Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслолыг энэ оны долоодугаар сарын 28-31-ний өдрүүдэд  зохион байгуулахаар төлөвлөж байна.

Таван жилд нэг удаа болдог уг тахилгын арга хэмжээнд шинээр сонгогдох Ерөнхийлөгч, төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцох бөгөөд ойролцоогоор 30 мянга орчим хүн хүлээн авах магадлалтай байгаа талаар Увс аймгийн Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нямбат мэдээллээ.

Долоодугаар сарын 28-31-ний өдрүүдэд Хан Хөхий уулын тахилга болохоос гадна Даншиг наадам, Түмэн адууны баяр, Баруун бүсийн Их Хурд зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.

Наадмыг үзэх иргэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл дан засмал замаар явах бөгөөд тэндээсээ Увсын Өндөрхангай хүртэл шороон замаар 220-250 км орчим газар явах боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй