Урлаг, Спорт

Улсын цолонд тун ойрхон бөх О.Хангай

Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ой, Иргэний Нисэхийн Ерөнхий газар үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 27-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.

Хүчит 256 бөх зодоглосон уг барилдаанд аймгийн арслан Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт МУ-ын аварга, Сэлэнгэ аймгийн харьяат Г.Эрхэмбаяр, Увс аймгийн харьяат С.Мөнхбат, Улсын харцага, Сэлэнгэ аймгийн харьяат Н.Жаргалбаяр, Аймгийн арслан, Ховд аймгийн харьяат О.Хангай нар тунаж үлдсэнээр Н.Жаргалбаяр, О.Хангай нар аваргуудыг давж үзүүр түрүү булаалдахаар үлдсэн юм.

“Алтанжолоо” группын 25 жилийн ойд зориулсан Монгол улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан  энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болсон. Энэхүү барилдаан мөн аймгийн арслан О.Хангай түрүүлсэн.

Аймгийн арслан О.Хангайг бөх сонирхогчид  улсын цолонд ойрхон бөх гэж Улсын наадмын таавар бүрийд дээгүүр нэрлэн, өндөлзөж хүлээх болсон. Өнөө жил ч мөн түүнийг улсын цолонд ойрхон бөхөд нэрлээд буй. Тэрбээр өнгөрсөн жил “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадамд амжилттай сайн барилдаж,  “Даншгийн начин” цол хүртсэн.  Өнөө жил Улсын начин болохыг үгүйсгэхгүй.

О.Хангай 1992 онд төрсөн өсөж яваа ирээдүйтэй бөх юм.

content_11261849_485939958221972_4829262421239016204_n Улсын цолонд тун ойрхон бөх О.Хангай

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close