Их насанд 252 морь уралдлаа

2017-07-12 10:201min0
2017 ИХ НАС

Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын (2017.07.11) уралдаанд 303 хурдан хүлэг шандас шалгахаар бүртгүүлсэн ч 252 морь гараанаас гарлаа. Их насны морьдын уралдаанд

  1. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь. Уралдаанч есөн настай Д.Цэрэнтогтох
  2. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач Н.Мөнхзоригийн хул. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа
  3. Архангай аймгийн харьяат, уяач Д.Лхагвасүрэнгийн буурал. Уралдаанч 13 настай Т.Төрболд
  4. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Д.Тамирхүүгийн хүрэн халзан морь
  5. Арванхоёр настай Д.Мөнхтэмүүжин хүүгийн унаж уралдсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач А.Ууганбаярын зээрд морь айргийн тавд хурдлав.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй