Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд (2017.07.11) шандаст 172 хурдан ажнай бүртгүүлжээ. Тэдний дунд өнгөрсөн жилийн азарганы уралдааны түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун , шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны түрүү Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач Монгол Улсын Алдарт уяач О.Батболдын хээр зэрэг алдартай хурдан хүлгүүд багтаж байв.

Азарга барианд ороход хурдан морины комисс  эхний дөрөвт хурдалсан, өнгөрсөн жил шүдлэн насандаа улсын баяр наадамд түрүүлсэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор азарга, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд азарга, өнгөрсөн онд улсын наадамд айрагдсан Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор азарга, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Ц.Батхуягийн бор азаргыг үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй хэмээн үзээд хассан байна. Ингээд тавд хурдалсан Л.Эрдэнэбаатарын хээрийг түрүүлсэнд тооцож, зургаад хурдалсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Ж.Эрдэнэтөгсийн хүрэнг аман хүзүүнд барьжээ. Азарганы уралдааны түрүүг танилцуулъя.

  1. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр азарга. Уралдаанч 10 настай Ө.Бархасболд
  2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Ж.Эрдэнэтөгсийн хүрэн азарга. Уралдаанч 13 настай Г.Энхболд
  3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн азарга. Уралдаанч есөн настай Д.Цэрэнтогтох
  4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга азарга. Уралдаанч 12 настай О.Мягмарцэрэн
  5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, уяач Ц.Жадамбын ухаа азарга. Уралдаанч 11 настай П.Буяндалай
  6. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, уяач Ч.Махбалын хүрэн азарга. Уралдаанч 10 настай Н.Отгонболд
  7. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяач Д.Алтангэрэлийн саарал азарга. Уралдаанч 12 настай Б.Банди
  8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэбулганы бор азарга. Уралдаанч есөн настай Э.Дөлгөөнтамир
  9. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, уяач Отгонлхагвын цэгээн азарга. Уралдаанч 14 настай Х.Дашдооров
  10. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Х.Мөнх-Эрдэнийн хул азарга. Уралдаанч 13 настай Д.Өлзийбат

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн