Шүдлэн насанд 59 хүлэг уралдлаа
2017-07-12 10:181min

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 11-ны өглөө 254 хурдан үрээ бүртгүүлсэн ч 195 үүлдэрийн шалгалтаар хасагдаж 59 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. Газар газрын шандаст хүлгүүд уралдсан шүдлэн насны уралдааны түрүүг танилцуулъя.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга. Уралдаанч есөн настай Дарьсүрэн.
 - Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай О.Батбаяр
 - Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир
 - Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс
 - Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа.
 
