sweden1.jpg

2017-06-15 11:32
[starbox] Швед дэх Монгол хэлний сургалтын төв таван жилийн ойгоо тэмдэглэлээ Энэ талаарх мэдээллийг Стокхольм хотод суугаа сурвалжлагч Р. Хишиг-Алдар хүргэж байна. Одоогоос таван жилийн өмнө Швед дэх Монголчуудын үндэсний холбоо, Залуучуудын холбооны салбар зөвлөл зэрэг байгууллагын дэмжлэгтэй үүсэн байгуулагдсан “Төгс Билэгт” сургалтын төвийн хамт олон таван жилийн ойн баяраа өнгөрөгч амралтын өдрүүдэд тэмдэглэсэн байна. […]

Ариунбаатар.jpg

2017-06-15 11:17
Дэлхийн дуурийн дуучдын чансааг шалгадаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны финалд шалгарсан шилдэг таван дуучны нэгд МУГЖ Г.Ариунбаатар шалгарлаа. BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг энэ уралдааны сүүлийн шатны шалгаруулалтын хариу өчигдөр (2017.06.14) гарсан байна. “Дэлхийн дуучин”-ы тоонд зүй ёсоор багтсан дуурийн дуулаач Г.Ариунбаатар өмнө нь ДБЭТ-ын дуучин Б.Батжаргалын хамт финалын тэмцээнд шилдэг […]

Цэвэгням.jpg

2017-06-06 10:51
Монголоос анх удаа  сүмо бөхийн  оякатагаар Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг томилжээ. Энэ сарын 1-нд Японы сүмо бөхийн холбооны ТУЗ хуралдаж, “Томозүна” дэвжээний эзэн болгохоор шийдвэрлэсэн байна.  Дэвжээний эзэн Томозүна ояката  энэ сарын 12-нд 65 нас хүрч тэтгэвэртээ гарах болсон бөгөөд түүний  албыг Кёкүтэнхо Н.Цэвэгням үргэлжлүүлэхээр болсон аж. Кёкүтэнхо  Н.Цэвэгням  11 дэх Томозүна ояката болж байгаа юм байна.

ganbayar.jpg

2017-06-05 15:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ференц Пушкашийн нэрэмжит академид 2016 онд суралцахаар Унгар улсыг зорьсон Монголын дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорино. Манай хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг тамирчид болох Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нар Пушкашийн академид суралцахаар явсан нь Монгол хөлбөмбөгчид хамгийн удаан хугацаагаар хилийн чанадад суралцсан тохиолдол юм. Харин […]

mongol.jpg

2017-06-02 09:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тууштай тэмцэхээс гадна гүйлтийн спортоор хичээллэдэг Монголын сэлмэн хөлт тамирчин О.Саранчулуун ХБНГУ-д 4км зайн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан талаар Берлиний Шоенефелд дvvргийн сонинд мэдээлжээ. Монголын сэлмэн хөлт тамирчин бүсгүй хэмээн нэрлэгдээд буй О.Саранчулуун нь Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр олон арван сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэгч […]

box.jpg

2017-05-30 10:25
Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ой, Иргэний Нисэхийн Ерөнхий газар үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 27-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Хүчит 256 бөх зодоглосон уг барилдаанд аймгийн арслан Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” […]

ovootahilga.jpg

2017-05-30 10:19
Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслолыг энэ оны долоодугаар сарын 28-31-ний өдрүүдэд  зохион байгуулахаар төлөвлөж байна. Таван жилд нэг удаа болдог уг тахилгын арга хэмжээнд шинээр сонгогдох Ерөнхийлөгч, төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцох бөгөөд ойролцоогоор 30 мянга орчим хүн хүлээн авах магадлалтай байгаа талаар Увс аймгийн […]

2323.jpg

2017-05-24 12:35
Их Британийн жүжигчин Рожер Мур 89 насандаа өөд болсон талаар өчигдөр (2017.05.23)түүний албан ёсны твиттер хаягаар ар гэрийхэн нь мэдэгдлээ. Тэрээр Швейцар дахь гэртээ хорт хавдраар нас барсан байна. Рожер Мур 1970-аад оны үед Жеймс Бондын дүрийг бүтээж байсан юм. Мөн цуврал киноны долоон ангид “Амьдар эсвэл үх” болон “Надад хайртай тагнуулч”-д тоглож байсан билээ. […]

бодоо.jpg

2017-05-24 11:13
Монголын чөлөөт бөхөд амьдарлынхаа 40 гаруй жилийг зориулж яваа Олон усын хэмжээний мастер, дасгалжуулагч Ө.Насанжаргалтай ярилцлаа. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны нэр хүндийг элдэв хов жив хэрүүлтэй хутгах ёсгүй хэмээн өөрийн байр сууриа ийн илэрхийлсэн юм. -Нэг хэсэг Монголын чөлөөт бөхийн холбоо уначихлаа, өндийхгүй нь гэж их шүүмжилдэг байсан. Дараахан нь удирдлагууд нь солигдсоноос хойш […]

goldenbee.jpg

2017-05-23 12:47
“Golden Success Bee” төв нь Австрали, Энэтхэг, Тайланд улсуудад сургалтаар зуучилдаг. Энэ удаад Австрали улсад суралцахыг хүсэж байгаа залуусынхаа дундаас 3 азтан шалгаруулж SUPER АЗТАН зуучлалын хөлсийг 100 хувь чөлөөлөх эрх, хоёр дахь азтан 50%, гурав дахь азтан 20% хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ. Болзол нь: Доорхи бичлэгийг бүтнээр нь үзэх Лайк дарж, public тохиргоотойгоор share хийх […]