Дэлхийн шилдэг даамчид монголд өрсөлдөж байна

2017-07-21 13:37
Даам

Өнөөдөр (2017.07.21) Улаанбаатар хотноо Зуун буудалт даамын “Дэлхийн цом 2017”  тэмцээнд найман орны Олон улсын их мастер цолтой 15, нийт 58 тамирчин өрсөлдөж байна.

Энэ сарын 27-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас улсаас Гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, Азийн хоёр удаагийн аварга, Монгол Улсын 7 удаагийн аварга, Олон улсын их мастер Г.Ганжаргал, Азийн аварга, Олон улсын их мастер Р.Манлай нарын их мастер оролцож байна.

 Мөн  ОХУ-ын их мастерууд болох дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, Латвийн тамирчин, Олон улсын их мастер, дэлхийн аварга Г.Валнерис нарын зэрэг  дэлхийн шилдэгүүд өрсөлдөж байгаагаараа онцлог аж.