АНУ-ын сенатч Жон Маккейн тархины хорт хавдартай болох нь тогтоогджээ. Өдгөө 80 настай улстөрчийн зүүн нүдэнд цус хурсан байсныг мэс заслын аргаар авсан. Үүний дараа шинжилгээгээр глиобластом буюу тархины нугасны эд эсэнд хорт хавдарын анхны шинж тэмдэг илэрсэн аж.
Маккейн одоогоор Аризона муж дахь өөрийн гэртээ мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж. Эмч нар түүний хорт хавдарыг эмчлэх янз бүрийн хувилбар дэвшүүлсэнээс цацраг туяаны эмчилгээнд оруулахаар шийдсэн гэнэ.
Түүний тархин дахь цус хуралт нь нь 2000 онд мелономын ойролцоо газарт илэрсэн аж. Тэрээр Меланома буюу арьсны хорт хавдраа 1993, 2000, 2003 онуудад гурван удаа авахуулсан юм. Энэ үед хорт хавдар нь эхлэх төдий шатандаа байжээ.
Эмч нарын хэлж буйгаар глиобластом гэх хавдар туссан хүмүүс эрчимтэй эмчилгээ хийлгэсэн ч гэсэн 14 орчим сар амьдрах хугацаа үлдсэн байдаг гэнэ.