Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ “Их 20”-ын уулзалтын оройн зоогон дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярихгүйн тулд англи хэл мэдэхгүй дүр эсгэжээ.
Тэрбээр хоёр цаг гаруй дуугуй суусан нь Трампд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч The New York Times сонинд ярилцлага өгөхдөө “Японы ерөнхий сайдын эхнэр “гайхмаар сүрхий эмэгтэй” гэж хэлээд “мэнд” гэдэг үгийг ч мэдэхгүй байсан нь сонин байлаа гэжээ. Харин сэтгүүлчид Акиэ Абэг нэгэн бага хурал дээр англиар илтгэл тавьсан болохыг нь нийтэлсэн байна.