Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцаас гэмт этгээдүүд бэлнээр нэг сая 600 мянган төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 14-нд гарчээ.
Тэд шөнийн 02:00 цагт шатахуун түгээх станц руу дайран орж, түгээгчдийг хүйтэн мэсээр сүрдүүлсэн байна. Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдсон этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсаны эцэст тус дүүргийн 31 дүгэээр хорооны оршин суугч эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн бусадтай бүлэглэн энэ хэргийг үйлдсэн болохыг нь тогтоосон аж.