Олон улсын амьд хөгжмийн Playtime 2017 наадам өнөөдөр (2017.07.14) Монгол шилтгээнд эхэлнэ. Энэ сарын 16-ны дуустал үргэлжлэх наадам 2002 оноос хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Наадамд гадны улс орнуудын болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучид уран бүтээлээ толилуулна.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор энэ наадамд 500 гаруй хамтлаг, дуучин оролцож уран бүтээлээ хүргэжээ. Тэдний дунд АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголын уран бүтээлчид урилгаар ирж оролцож байжээ. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж уран бүтээлээ толилуулж байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн