Уяачдын наадам Хүй долоо худагт үргэлжилж байна. Энэ өдөр Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, АХ-ын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд ангилалын морьд уралдсан юм. Энэ төрөлд 81 хурдан ажнай бүртгүүлсэн ч 73 нь гарааны зурхайгаас эргэж Дорнод аймгийн Баяндун сумын уугуул уяач Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлжээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын МУ-ын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар тус тус хурдалжээ.