Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан эрлийз дааганы уралдаанаар отголж байна. эрлийз дааганы уралдаанд 91 хурдан үрээ бүртгүүлснээс 79 нь гарааны зурхайгаас эргэсэн байна. Энэхүү уралдааныг Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Батбаярын бор халзан өнгөлжээ. Эхний 10-т хурдалсан даагануудыг танилцуулъя.
1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Батбаярын бор халзан. Уралдаанч 12 настай Д.Мөнхтэмүүжин
2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн бор. Уралдаанч 10 настай Э.Төгссайхан
3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ч.Хишигбаатарын хээр. Уралдаанч 11 настай Б.Буяннэмэх
4. Төв аймгийн Цээл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн сартай хүрэн. Уралдаанч найман настай Б.Билэгдэмбэрэл
5. Хөвсгөл аймгийн харьяат УИХ-ын Л.Мөнхбаатарын хул халзан. Уралдаанч 11 настай С.Ууганбаатар
6. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Б.Тэмүүлэнгийн зээрд. Уралдаанч найман настай Г.Эрдэнэмөнх
7. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул М.Эрдэнийн хээр. Уралдаанч есөн настай Г.Энх-Амгалан
8. Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Дүрэв-Очирын халтар. Уралдаанч 10 настай Б.Төгөлдөр
9. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн зээрд халзан. Уралдаанч 10 настай Б.Отгонбилэг
10. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бэххуягийн улаан буурал. Уралдаанч 10 настай З.Тамир